Танин мэдэхүйн мэдээллийнхээ энэ өдрийн мэдээллээр та бүхэндээ байгалийн гайхамшигт үзэгдлүүдээс түүвэрлэн сонирхуулж байна.
Туйлын туяа
Дэлхийн өмнөд болон хойд туйлын бүсэд үзэгддэг “туйлын туяа” бол эх дэлхийн олон гайхамшигтай үзэгдлүүдээс хамгийн гайхалтай нь юм. Дундад зууны үеийн Европчууд энэхүү үзэгдлийг “Бурхан”-аас илгээж буй дохио хэмээн итгэдэг байсан бөгөөд Хойд Америкийн уугуул иргэдийн нэг Крийчүүд “Онгод сүнсний бүжиг” гэж үздэг байсан сонирхолтой түүхүүд байх ажээ. Туйлын туяаг харах хамгийн тохиромжтой газар бол Хойд Финляндын “Лаплэнд” хэмээх газар юм.

Өвөрмөц хэлбэртэй “Мамматус” үүл
Овон товон харагдах үүлний энэхүү өвөрмөц хэлбэрийг эмэгтэй хүний хөхтэй зүйрлэж “Breast Cloud” ч гэж нэрлэдэг бөгөөд Латин хэлнээс гаралтай “Mamma(tus)” нь хөх / дэлэн гэсэн утгатай ажээ. Гол төлөв аянга цахилгаантай ширүүн борооны өмнө хуралдан хэлбэрээ олдог энэ үүл нь зэвхий саарал өнгөнөөс нүүгэлтсэн хар өнгөтэй хүртэл болдог. Үүлний хамрах хүрээ хэдэн метрээс хэдэн зуун км ч хүрч болох бөгөөд тэнгэрт заримдаа 10 - 15 минут үзэгддэг байна.

“Нүүдэг” чулуу
Хүн ба амьтны ямар ч харилцан нөлөөлөлгүйгээр 2 - 3 жил тутам “нүүдэг” чулууны энэхүү өвөрмөц үзэгдлийн нууцыг эрдэмтэд хараахан тогтоогоогүй байгаа юм. АНУ-ын Калифорнийн Рэйстрэк ширгэсэн нуур болон Үхлийн хөндий зэрэг цөөнгүй газар үзэгддэг эл чулууны нүүх чиглэл, урт харилцан адилгүй юм.

Үүлний өвөрмөц “Суперсэль” тогтоц
Энэ нь аянга цахилгаантай, аадар борооны өмнөх хуралдсан их үүлсийг хэлэх бөгөөд цаг агаарын харилцан адилгүй уур амьсгалын нөлөөгөөр дэлхийн хаана ч тохиолдож болох байгалийн өвөрмөц үзэгдэл юм. Ихэвчлэн хуурай, тал газарт тохиолддог аянгыг “LP” буюу эрч багатай, харин чийглэг уур амьсгалтай газар үүсдэгийг “HP” буюу хүчтэй гэхчилэнгийн гурван төрөлд хуваан судалдаг байна. Байгалийн сүр хүчийг харуулсан эл үзэгдлийг АНУ-ын Торнадо хөндий хэмээх газарт томруун харж болох юм.
Хаан эрвээхийн “нүүдэл”
“Monarch Butterfly” буюу Хаан эрвээхийний энэ төрөл нь дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй эрвээхийнүүд юм. Хар ба улбар шар өнгийн “гоёмсог” төрхтэй эл амьтан Шинэ Зеланд, Австрали, Их Британи болон Баруун Европын орнуудаар нутагладаг. Шувуудын нэгэн адил өмнөд ба умард зүг рүү ээлжлэн нүүдэллэдэг нь тэднийг ийнхүү дэлхийн хамгийн “өвөрмөц” судлагдахуун болгосон юм.

“Кататумбо”
Энэ бол Венесуэлийн Кататумбо голын эргээр цахилах нууцлаг нэгэн “цахилгаан”-ы нэр юм. Голын хөвөөнөөс даруй 5 км хүртэлх өндөрт цахидаг энэхүү цахилгаан нь жилийн 140 - 160 шөнө үзэгддэг. Нэг цахилахдаа өдөрт 10 цаг үргэлжилдэг бөгөөд цагт 280 удаа цахидаг ажээ.

Хуйларсан “гал”
Байгалийн гайхамшигтай хэдий боловч аюул дагуулсан энэхүү үзэгдэл хуйларсан салхинаас үүсдэг. Торнадо дундах гал ч гэж нэрлэдэг энэ үзэгдэл хэдхэн минут үргэлжилдэг ба гол төлөв 10 - 50 м өндөр байдаг ч хэдэн км өндөрт хүрэх тохиолдол бий. Зарим нь 20 минут үргэлжлэх ба 160 км/ц хурдтай эргэлдэх нь бий. Хамгийн томруун судлагдсан энэ төрлийн үзэгдэл 2003 онд Австралид болсон ба 500 м диаметртэй хүчтэй хуйларсан “гал” гарч байжээ.

Цасны өвөрмөц тогтоц “Пенитэнтес”
Хурц шовгор хэлбэрийг олж тогтсон цасны өвөрмөц төрхийг “Пэнитэнтес” гэж нэрлэдэг ба Андын нуруу, Чили ба Аргентин улсын хооронд байдаг. Тэнгэр өөд дүүлэн хуралдсан энэхүү шовх оройтой цас нь 2.1 м - 4000 м хүртэл өндөр тогтсон байх аж.

Тайлагдашгүй “исгэрэх” дуун
Хаанаас ямар учиртай гарч байгаа нь үл мэдэгдэх энэхүү сонин үзэгдэл Нэгдсэн Вант Улс ба Америкт ихэвчлэн тохиолддог ба хүн бүрт төдийлөн сайн сонсогддоггүй байна. Нэгдсэн Вант Улсад энэхүү өвөрмөц исгэрээнийг сонссон даруй 3 хүн амиа хорлодог гэсэн жигтэй баримт байх аж. Түүхийг нь авч үзвэл 1970-аад онд бага давтамж бүхий энэхүү сонин чимээ Их Британид гарч эхэлсэн байдаг бөгөөд 1990-ээд онд АНУ, 2010 онд Канадад гэхчилэн дэлхийн өнцөг булан бүрт тархаж эхэлжээ. Канад улс байгалийн энэхүү сонин үзэгдлийг судлах ажлыг өнгөрөгч 1 сараас эхлүүлсэн байна.

Базальтан “багана”
Галт уулын гаралтай үзэсгэлэн төгс энэхүү үзэгдэл нь урсаж буй өтгөн лаавын нөлөөгөөр ийнхүү байгалийн өвөрмөц төрхийг олж тогтдог эх дэлхийн цөөнгүй гайхамшгуудын нэг юм. Гол төлөв хар өнгөтэй байдаг ч цаг агаарын нөлөөллөөс үүдэн бор, улаан хүрэн өнгөтэй байх энэхүү өвөрмөц тогтоц нь хүний гараар бүтээгдсэн мэт 6 - 12 өнцөгтэй гайхамшигт хэлбэрийг олдог ажээ.

No comments:
Post a Comment